ХОНЬ БА ЧОНО

  • 8 years ago
Алс холын ид шидэт нэгэн нутагт орших жижигхээн тосгонд хоньнууд өөрсдийн гэр бүлтэйгээ амар жимэр сайхан амьдарч байлаа. Хонинууд өөрсөдтэйгөө ойрхон тэдний аюулт дайсан, аймшигт чононууд амьдарч байгаа гэдгийг мэдээгүй байв. Харин энэ үед чонын сүргийн ахлагч тэтгэвэртээ гарах болсноор сүргийн шинэ ахлагчийг томилох хэрэгтэй болдог. Ингээд ахлагч муу санаат Рагиер чоно болон Саарал хоёрын дунд тэмцээн зохиосноор гурав хоногийн дотор шинэ сүргийн толгойлогчийг тодруулах болдог.Ингээд Саарал Грей энэ тэмцээнд ялж, мөн үзэсгэлэнт чоно Бианкаг өөрийн болгохын тулд хичээж эхэлнэ. Тэр санамсаргүй тохиолдлоор ид шидтэн туулай Мамитай уулздаг. Тэр туулай Грейд бүхнийг өөрчлөгч ид шидтэй ундаа өгдөг. Ингээд бүх зүйл гүйцээээ, өөрчлөгдсөн....... Грей хонь болон хувирч, маргааш өглөө нь хонинуудын тосгонд сэрлэээ. Тэр эргээд чоно болох болов уу? Эсвэл хоньнуудыг аймшигт чононуудаас хамгаалж эхлэх болов уу? ........гэсэн сонголт Грей-ийн өмнө тулгарах болно.......

Recommended